Сүүлд шинэчилсэн: 2025-01-20
Хүргэлтийн бодлого
Хүргэлтийн нөхцөл
Хүргэлтээр захиалсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн заасан хаягт хүргэж үйлчилнэ.
OneStore.mn нь хэрэглэгчийн захиалгын бараа баталгаажсаны дараа Улаанбаатар хот дотор Ням гарагаас бусад өдөр 12-48 цагийн дотор хүргэнэ. Хөдөө орон нутгийн унаанд дайж өгч үйлчилнэ.
Хэрэглэгч амралтын өдрүүдэд (ням гараг, бүх нийтийн амралтын өдөр) захиалга хийсэн тохиолдолд хүргэлтийг ажлын өдөр эхэлснээс хойш 24 цагийн дотор хүргэнэ.
Хүргэлтийн зардал
Хэрэглэгчийн хүргүүлэхийг хүссэн бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот дотор бүсчиллээс хамаарч 6,000 - 10,000 төгрөгөөр хүргэж өгнө.
Хөдөө орон нутгийн хүргэлтийн зардлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
Үнэгүй хүргэлт
100,000 төгрөгөөс дээш худалдан авалтанд хотын А бүсэд хүргэлт үнэгүй.
А бүсэд дараах хүрээ хамаарна:
- Хойд зүгт: Баянбүрд, Дөлгөөн нуур, 100 айл
- Зүүн зүгт: Офицеруудын ордон, 16-р хороолол
- Баруун зүгт: Андууд, 25-р эмийн сан
- Урд зүгт: Зайсан, Маршалын гүүр
Сав баглаа боодол
Онлайн захиалгын веб сайтад байрласан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт очих хүртэлх сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг компани хариуцна.
Хэрэглэгчийн үүрэг
Хэрэглэгч хүргүүлэх хаяг болон холбоо барих утасны дугаарыг үнэн зөв өгөх шаардлагатай бөгөөд холбоо барих утасны дугаарыг захиалга очих хүртэл нээлттэй байлгах үүрэг хүлээнэ.
Хэрэглэгчийн утас холбогдоогүйгээс хамааран дахин хүргэлт хийгдэх бол гарах зардлыг хэрэглэгч өөрөө хариуцна.
Захиалагч бараагаа хүлээн авахаар бүртгүүлсэн хаяган дээр байгаагүйгээс үүдсэн давтан хүргэлтийн зардлыг захиалагч төлнө. Нэг удаагийн хүргэлтийн үнэ 6,000₮ байна.
Хүргэлтийн цагийн хуваарь
Хүргэлт нь өдөр бүр хийгдэх ба МУ-ын хуулиар бүх нийтийн амралт гэж заасан өдрүүдэд хийгдэхгүй.
Хүргэлтийн цаг: 09:00-18:00 цагийн хооронд
Холбоо барих
Хүргэлтийн талаар асуух зүйл байвал дараах хаягаар холбогдоно уу:
Утас: 9651 5555
И-мэйл: info@onestore.mn
Ажлын цаг: Даваа-Баасан 09:00-18:00
Хэрэв асуулт байвал бидэнтэй холбогдоно уу.