skincare-tips2025 оны арван хоёрдугаар сарын 301 мин

ҮҮДЭЛ ЭС ГЭЖ ЮУ ВЭ?

Хүний биед орших хамгийн чухал үүрэгтэй эсүүдийн нэг бол үүдэл эс юм. Үс, арьс, яс, мах, өөх гээд биеийн бүх хэсэг үүдэл эсээс бүрдэж, нөхөн төлжиж байдаг. Тус эс нь дотроо "үр хөврөлийн үүдэл эс", "насанд хүрсэн хүний үүдэл эс" хэмээн хоёр төрөлд хуваагддаг. Үр хөврөлийн үүдэл эс нь эр, эм бэлгийн эс нэгдэхэд үүсэж, ургийн биеийг бүрэлдүүлдэг бол насанд хүрсэн хүний үүдэл эс нь биед маш цөөн тоогоор оршиж, гэмтсэн эсийг нөхөн төлжүүлэх, эрүүл байлгах гол үүргийг гүйцэтгэдэг. Өнөөдрийн байдлаар үүдэл эсийг шинжлэх ухаанд төрөл бүрээр судлан, ашиглаж байна. Тухайлбал үүдэл эс нь элэг, бөөрний эдийг нөхөн сэргээх, хүнд хэлбэрийн ясны хугарлыг эмчлэх, чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд ашиглах зэргээр олон төрлийн эмчилгээнд нэвтэрч эхэлжээ. Түүнчлэн судлаачид үүдэл эсийг лабораторийн нөхцөлд ургуулах замаар арьс, давсаг, тархи, элэг, бөөр гээд хүний биеийн бүхий л эрхтнийг үүсгэх боломжтой гэж үзэж, улмаар энэ талаарх судалгаа, шинжилгээний ажлууд хийгдсээр байгаа юм. Иймд АНУ, Япон, Өмнөд Солонгос тэргүүтэй өндөр хөгжилтэй орнууд хүүхэд эхээс мэндлэх үед хүйн цуснаас үүдэл эсийг салган авч (эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр), гүн хөлдөөлтийн аргаар хадгалж эхэлсэн байна. Ингэснээр ирээдүйд тухайн хүүхэд өвдөхөд үүдэл эсийг нь ашиглан эмчлэх, шинээр эрхтэн ургуулах боломжтой гэсэн үг юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны хоёрдугаар сарын 4

Хуваалцах: